ЦЕГ: Багш нарын жагсаалын үеэр болсон зодооныг шалгаж байна

Zuv.mn
4 цаг 43 минутын өмнө

Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нартай өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр уулзаж мэдээлэл өгсөн. 

Тус уулзалтанд Боловсролын сайд П.Наранбаяр болон УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, түүний зөвлөх Д.Мөнхбаатар мөн багш нарын төлөөллүүд оролцсон юм. 

Уулзалтын үеэр ivoice.mn сайтын сэтгүүлч "УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийнхэн 2020 онд багш нарыг байранд оруулна гэж урьдчилгаа авсан. Тэр асуудал юу болсон бэ?" хэмээн асуусан. 

Асуулт асууж байх үед тэмцэгч Б.Цэгмид болон Д.Мөнхбаатар нар сэтгүүлчээс микрофоныг нь булаан авч маргаан үүссэн. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас "Өнөөдөр /2025.08.18/ 11.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Боловсролын яам дээр "Сэтгүүлч хүн зодоод байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна