Монгол Улс тийболын Азийн аваргатай боллоо

Zuv.mn
4 цаг 36 минутын өмнө

Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулагдсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид бахархам амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, нөр их бэлтгэлийн үр дүнд манай баг тамирчид олон улсын дэвжээнд тивийн шилдэг өрсөлдөгчдийг ялж, Монголынхоо нэрийг өндөрт өргөв.

  • Алтан медалийн эзнээр Баянгол дүүргийн SK клубийн тамирчид,
  •  Мөнгөн медаль Сүхбаатар дүүргийн Demons клубийн тамирчид,
  • Хүрэл медалийг Нийслэлийн Peak клубийн баг тамирчид,
  • Монголын бейсбол, софтболын үндэсний холбооны баг тамирчид шагналт байрын эзэд боллоо.

Монголын тамирчид ийнхүү Азийн аваргын дэвжээнд бахдам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт цуурайтууллаа.

May be an image of 9 people and text

May be an image of 6 people and text

May be an image of 1 person and text

May be an image of ‎2 people and ‎text that says '‎AMA MGL mM Μες م mau MG HGL ሃ MGL NGT রনकি -- 1- MBL HBL MGL MGL MGL מ NGL MGL GL MGL, ፓር‎'‎‎




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна