Лотерей хусдаг сугалаанд оролцож 3.3 сая төгрөгөөр залилуулжээ

Zuv.mn
5 цаг 5 минутын өмнө

“Цахимаар сугалаанд хамрагдаад залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал иргэн ... нь Лоторей хусдаг сугалаанд оролцон нэр бүхий этгээдийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 3 сая 399 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.

Энэ төрлийн гэмт хэргийн зар мэдээлэл фэйкбүүк, инстаграмм зэрэг платформуудад их байгаа тул иргэд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхад анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.