Насанд хүүрэгүй охидын эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулж, биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
Насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг эмзэг байдлыг далимдуулж, тэдний хувийн зураг, мэдээллийг ашиглан дарамталж, эрхшээлдээ оруулан 2023 оны 11-р сараас хойш хугацаанд Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж байжээ.
Цагдаагийн байгууллагаас тус хэргийг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явууллаа.
Эрүүгийн хуулийн 12.6 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан хэргийг энэ оны наймдугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул охидыг эрхшээлдээ оруулж, гэмт хэргийн золиос болгож байгаа тул эцэг эх та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.88
ийм хэрэг үйлдсэн хүмүүсийн зургийг ИЛ тавьдаг болооч. БҮХ нийтээрээ жигшдэг болно.
Хариулах202.9.41.99
Ийм бузар нөхдүүдийн зураг, түүхтэй нь нийтлэж нийгэмд жигшүүлэх нь зүйтэй.. Хаана ямар гэр бүлд төрж өсөн ямар сургууль соёлтой нөхдүүд ийм хэрэг үйлдээд байна вэ... Ийм хэрэг үйлдэж байгаа нөхдүүд өөр ямар ч сүлжээ бузар муухай зүйл хийсэн байж болзошгүй тул тэдний нэр хүндийг хайрлаад байх ямар ч шаардлага үгүй
Хариулах