“RHYME” киноны дуу цацагдсан өдөртөө нэг сая үзэлт авчээ

Zuv.mn
4 цаг 6 минутын өмнө

“RHYME” уран сайхны киноны албан ёсны дуу эхний хоногтоо нэг сая үзэлт авсан байна. Энэхүү дуу нь 113, Ebo, Roockie, LIMIT KING, Mo’G, SHUWU, Trishna, Key K, Vande, 168, WOLFIZM гээд олон репперийн хамтрал гэдгээрээ онцлогтой.


Дээр нэр дурдагдсан репперүүд “RHYME” кинонд дүр бүтээсэн гэнэ. Киноны хоёр дахь дууг “Kа” нэртэйгээр реппер Desant хүргэсэн юм.

Монголын репперүүдийн хамтран тоглосон “RHYME” кино энэ оны есдүгээр сард нээлтээ хийх чимээ чих дэлдэж, үзэгчдийн дунд хүлээлт бий болгоод эхэлжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна