Таеквондогийн тамирчдад төрийн одон медаль хүртээлээ

Zuv.mn
3 цаг 20 минутын өмнө

2025 оны 08 сарын 18-ны өдөр Олон улсын таеквондогийн Монголын холбооны шилдэг шүүгч, дасгалжуулагч, тамирчид олон жилийн хийсэн бүтээсэн амжилт, гавьяагаа үнэлүүлж Төрийн дээд шагналууд хүртлээ.

Б.Отгонбаяр 2013 оноос тасралтгүй таеквондогоор хичээллэж, 2015, 2017 онд дэлхийн аваргын мөнгөн медаль, 2021, 2023 онд дэлхийн аварга болж нийт дөрвөн удаа ДАШТ-ээс медаль хүртэж, өндөр амжилт үзүүлсэн юм. Ирэх аравдугаар сард 5 дахь ДАШТ-дээ явах гэж байгаа юм. Энэ цаг үедээ Төрийн дээд одон хөдөлмөрийн хүндэт медаль авчээ.

No description available.

Б.Отгонбаяр "Төрийнхөө хүндтэй шагналыг авч байгаадаа баяртай байна. Энэ амжилтад хүрэхэд минь төрүүлж өсгөсөн аав, ээж минь маш их нөлөөлсөн. Миний ард баттай байдаг гэр бүл маань болон "Хос аварга" клубийнхээ нийт бяцхан шавь нартаа болон эцэг эхчүүддээ энэ амжилт бид бүгдийн амжилт шүү гэж хэлмээр байна. Намайг дэмждэг Монголынхоо ард түмэнд болон нийт олон улсын таевондогийнхоо удирдлагуудад баг хамт олондоо маш их баярлалаа" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.82
    12 минутын өмнө

    Боксын тамирчид болоогүй юу

    Хариулах