Х.Нямбаатар: 2024-2025 онд сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд ус зайлуулах хоолойг хийсэн

Zuv.mn
5 цаг 20 минутын өмнө

Үргэлжлэн орсон борооны улмаас зам талбай усанд автсан. Иргэд хотын ус зайлуулах хоолойг шүүмжилж, төлөвлөлттэй автозамаа тавихыг шаардаж буй. 

Тэгвэл энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Барилгын компаниуд ус зайлуулах шугам эвдэнэ, сүйтгэнэ, хөрсний усаа төвийн ус зайлуулах шугам руу хулгайгаар цутгана. Ус зайлуулах шугамын хоолойг эвдээд газар дээр гаргаад тавьсан балмад үйлдэл ч гарч байв.

Барилгаа төлөвлөхдөө зам талбайн усыг заавал хотын төвлөрсөн борооны усны системд холбож шийдэх ёстой байдаг боловч шууд байгалийн уналтаар нь авто зам руу, задгай талбай руу хаясан хаялгатай хийж байгаа нь авто замын шүүрт худгууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч усаа бүрэн зайлуулж дийлэхгүй байдлыг бий болгож байгаа.

2024-2025 онд бид нийтдээ хамгийн их ус тогтдог 25 гаруй байршилд 21км гаруй ус зайлуулах шугам шинээр угсарсан нь сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд хийгдсэн ажил л даа угтаа бол" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна