Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамын их засвар 10-р сарын 1-нд дуусна

Zuv.mn
5 цаг 28 минутын өмнө

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун Улаанбаатар - Мандалговь чиглэлийн авто болон Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн замын их засварын ажлын явцтай танилцаж, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгалаа.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамын засварын ажил 2025 оны 07-р сарын 20-ы өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар замын далан болон ус зайлуулах хоолойг өргөтгөх ажлууд хийгдэж байна. Холбогдох албаныхны мэдээлснээр ажлын төлөвлөгөө гарган, хоцрогдлоо нөхөх чиглэлээр шахуу ажиллаж байгаа бөгөөд замын их засварыг 2025 оны 10-р сарын 1-ий өдөр дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

May be an image of 1 person

Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 2025 оны 3 сарын 10-ы өдрөөс эхэлсэн. Одоогоор замын далангийн ажил 98 хувьтай, ус зайлуулах хоолойн ажил дуусаж, хоёр түвшний огтлолцол буюу туннелийн ажлыг гүйцэтгэж байна. Тус ажлыг 2025 оны 11-р сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Замын их засварын дүнд автозам илүү бат бөх, найдвартай болж, шугам хоолойн хүчин чадал нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахыг холбогдох албаныхан онцоллоо.

No photo description available.

May be an image of map and text

May be an image of 4 people and people studying



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна