“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд монгол хоолны 43 асарт угсаатны болон үндэсний 25 нэр төрлийн хоолоор үйлчилж байна.
Монгол Улсад өнөөдрийн 556,782 жуулчин ирсэн ба жуулчдын сэтгэлийн ханамжийн судалгаагаар монгол хоол өвөрмөц, амт сайтай байдаг ч шингэц муу, ходоод хямардаг гэжээ. Иймд ССАЖЗЯ-наас өгсөн үүрэг даалгаврын дагуу Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Монголын тогооч нарын холбоо, Мастер тогоочдын холбоо, Ахлах тогоочдын академитай хамтран жуулчдад зориулж монгол хоолны шингэцийг сайжруулах, олон төрлийн ногоо, ногооны салатны төрлийг нэмэгдүүлэх, зохицлыг гаргах, хорхог, боодог, чанасан мах, бууз, хуушуур зэрэг үндэсний хоолны амтыг алдагдуулахгүй тослогийн хэмжээг багасгах гэх мэт судалгааны ажилд хамтран ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна