Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байх нэр бүхий хүнсний дэлгүүрт иргэн Н нь согтуурсан үедээ худалдагчийг санаатайгаар алахыг завдаж биед нь халдсан хэрэг гарсан.
Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлага тавихад 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан.
Цагдаагийн байгууллагаас энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Дундговь аймгийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна