Долоо хоногийн хугацаанд хоёр хүүхэд өндрөөс унаж, амиа алджээ

Т.Отгонсувд
4 цаг 24 минутын өмнө

Энэ долоо хоногт “бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал  Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт 10 настай хүүхэд гэртээ ганцаараа байх үедээ өндрөөс унаж амь насаа алдсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Мөн ... дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд харгалзах хүнгүй гэртээ байх үедээ өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Долоо хоногийн хугацаанд бага насны хоёр хүүхэд гэртээ харгалзах хүнгүй байх үедээ өндрөөс унаж энэ жилийн эхний найман сарын хугацаанд өндрөөс унаж амиа алдсан хүүхдийн тоо тав болоод байна. 

Иймд эцэг, эхчүүд Та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр ганцаар нь үлдээхгүй байх, цонх тагтандаа зориулалтын хамгаалалт, бэхэлгээ хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна