Хөдөлмөрийн баатрын нэр нүүрээ бодоод хүүхдээ авч ир, Ц.Баатарсайхан захирал аа

Zuv.mn
2025/08/27

           -Гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан Б.Амарсайхан ял шийтгэлгүй мултрах уу-

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cante” шөнийн цэнгээний газрын гадаа иргэн Д.С-ийг зодож хүнд гэмтэл учруулаад гадаад улс руу оргон зайлсан “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан одоо болтол эх орондоо буцаж ирээгүй байна. 

Түүнтэй хамт гэмт хэрэгт холбогдсон залуучууд туслан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаж, хэргийн гол эзэн Ц.Санжаачойпэл гэхэд маргааш суллагдах гэж байна. Прокуророос түүнийг “Оргон зайлах магадлалтай” гэж үзэн, цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй.

Гэхдээ анханаасаа зугтаагүй хүн одоо зугтах магадлал бага. Харин гэмт хэрэг үйлдчихээд тэр даруй гадагш оргон зайлсан Б.Амарсайхан эргэж ирэхгүй байсаар одоо Интерполоор эрэн сурвалжлагдах хэмжээнд очоод байна. Учир нь түүний гадаад пасспортыг хүчингүй болгосон юм.

Иргэд олон нийт, хэвлэлүүд энэ хэргийг Монголын нийгмийн байдал, хууль хүн бүрт тэгш үйлчлэх Үндсэн хуулийн заалт хэрэгждэг эсэхийг шалгах шалгуур мэтээр хүлээж авч, онцгой ач холбогдол өгч буй.

Олны анхаарал ихээр төвлөрсөн цэгт болж буй үйл явдал, хандлага алсдаа үр нөлөө ихтэй байдаг. Б.Амарсайханы энэ гэмт үйлдэл аав, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан, түүний бизнес, цаашлаад улс төрийн хамааралд нь нөлөөлж, урагшгүй имиж зүүлгэж мэдэхээр байна.

Цагтаа нэр хүндээрээ Монголдоо №1 байж, “баастай бурхан” шиг шүтэгдэж байсан Х.Баттулга нэр хүндээ алдаж балрахад бизнесийн хамтргагч нь болох “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Худалдаа хөгжлийн банк”-ны хууль бус үйлдлүүд, давуу эрх дархууд хамгийн ихээр нөлөөлсөн байдаг.

Улс төрийн том эрх мэдэл эхнэр хүүхдийн асуудлаас болж баларсан түүх олон бий.  Гадаад пасспортгүй болсон хүн нэг бол баригдаж, нөгөө бол хуурамч бичиг баримтаар хил давах гэж оролдоод гавлуулж ирдэг бичигдээгүй хуультай. Магадгүй, хохирогчид хамгийн хүнд гэмтлийг өгсөн тэр цохилт, өшиглөлтийг өгсөн учраас өөрийгөө мэдээд зугтсан ч байж мэднэ. Зугтаад байхаар нь ийм хар төрж байна.

Тиймээс бага дээр нь энэ үйл явцыг зогсоож, хүүхдээ авчрахгүй бол Ц.Баатарсайхан гэдэг хүнээр дамжуулаад энэ хэргийн шийдвэрлэлт нийгэмд том доргилт үзүүлэхээр байна.  



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.94.166
    2025/08/28

    Baatar maatar bol munguniih sh de hulgaich hudalchuud

    Хариулах
  • 66.181.181.148
    2025/08/27

    Мөнгөтэй нэг нь мөнгөөр аргалуулдаг болчихсон бсан цаг бий. Одоо бол ерөнхийлөгчийн хүүг хүртэл орлогоо нотлохыг шаардаж байгаа нь зүй ёсных гэдгийг ард иргэд ойлгон мэдэрч шаардацгаах болжээ. Ер нь хуулийн өмнө хэн бугай ч бсан тэгш эрхтэй бна. Зөв бнаа. Үүнийг харж сургамж авч бгаа гдгт итгэж бна.

    Хариулах
  • 66.181.189.92
    2025/08/27

    mundag hun shu olon hun tsalinjuulj yvna huuhdee zuv humuujiltei bolgoh ni l chuhal ym bn ymrch bsn hun aldana ghdee hariutslaga bii ydj ajlaas ni halchihsan bol ard irged sainar huleej avnaa. Ene hergees bolj har tamhitai hatuu temtsej huulia changalj barivchilj bn. Har tamhigui eh oron bolnoo hhe

    Хариулах
  • 192.82.64.153
    2025/08/27

    хулхибаатар, луйварчин

    Хариулах
  • 202.126.91.80
    2025/08/27

    Аа үхсэн хойшоо хууль шүүх нь дийлдэггүй юм бол Монголын шартай хан бяртай эрчүүдийн гарын шүүс болох байлгүйдээ тээ.

    Хариулах