МУ-ын 7 иргэнийг гадаадад бэлгийн мөлжлөгт өртүүлсэн этгээдийг Казахстан улсаас авчирчээ

Zuv.mn
7 цаг 51 минутын өмнө

Монгол иргэдээ гадаад улсад аваачиж, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн гэх гэмт хэрэгт Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг гадаадаас шилжүүлэн авчирчээ.

 Тодруулбал, интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээд нь 2020 онд Монгол Улсын 7 иргэнийг гадаад улсад аваачин биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг үйлдсэн гэх хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Интерполоос Казахстан Улсын Интерполын төв товчоотой хамтран байршлыг нь илрүүлж баривчилсан аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна