БНХАУ-ын “ЗЭВСЭГЛЭЛЭЭ ГАЙХУУЛАХ” жагсаалд хэн, хэн очих вэ

Zuv.mn
7 цаг 16 минутын өмнө

БНХАУ ирэх долоо хоногт Бээжинд Ялалтын баярт зориулсан цэргийн томоохон парад хийхээр төлөвлөж байна. Шинэ зэвсэглэлээ дэлгэж, дэлхий нийтэд сүр хүчээ тунхаглах зорилгогтой гэгдэж буй уг парадод одоогоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар оролцохоор болжээ.

БНХАУ-Японы дайн дууссаны 80 жилийн ой тохиож байгаа нь цэргийн сүрт жагсаал хийх тохиромжтой шалтгаан мөн гэж Бээжин үзсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 26 улсын удирдагчид очиж оролцоно гэсэн урьчилсан мэдээтэй байна. Тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн багтжээ. 

Цэргийн парадад БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми  хамгийн сүүлийн үеийн зэвсэглэл, түүний дотор сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцууд, нисгэгчгүй онгоц буюу дроны довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг танилцуулна.

Удирдагч Ши Жиньпин дэлхийн бусад удирдагчдын хамт үзэж сонирхох энэ парад олон улсын анхаарлыг татсан том үйл явдал байна гэдэг нь толдорхой болоод байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна