Японы хот оршин суугчидаа гар утсаа “Өдөрт хоёр цагаас илүү ашиглах”-ыг хориглоно

Zuv.mn
7 цаг 58 минутын өмнө

Японы Аичи мужийн Тоёаке хотын удирдлага 69,000 оршин суугчийнхаа гар утасны хэрэглээг өдөрт хоёр цагаас дээшгүй байхаар хязгаарлах асуудал хөндсөн нь шуугиан тариад байна.

Хотын захиргаа иргэдийнхээ гар утасны хэрэглээг зохицуулахаар оролдсон анхны тохиолдол нь энэ аж.

Тоёаке хотын захирагч Масафуми Коки гаргахаар ярилцаж байгаа энэхүү шийдвэрийнхээ талаар “Зөвхөн ажлын бус цагаар хэрэгжинэ, бас хатуу хянаж, хариуцлага тооцохгүй. Гагцхүү иргэд дэлгэцийн хамааралтай өнгөгөөж байгаа цаг хугацаагаа хянаж, чөлөөт цагаа илүү үр дүнтэй зохицуулах сэдэл өгөх зориолготой” гэж тайлбарлажээ. Тодруулбал, ирэх аравдугаар сараас мөрдөхөөр завдаж буй энэ хуульд ямар нэгэн торгууль, шийтгэвэртэй холбоотой заалт байхгүй гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна