Н.Ганибал: АН-ын дараагийн дарга “Хоёр нүүргүй”, шударга хүн байгаасай...

Zuv.mn
8 цаг 27 минутын өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлаас намын даргын асуудлыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн дүрмийн хүрээнд явуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Ингэснээр яригдаж байсан нэр дэвшигчдээс Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл зэрэг улстөрчдийн нэр хасагдаж байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал энэ талаар “АН бол Монголын улс төрийн хоёр тулгуур баганын нэг. Тийм учраас Ардчилсан намын дараагийн дарга ямар хүн байх бол гэдэг асуудалд ард иргэд анхаарлаа хандуулж байна. Шууд хэлэхэд, Ардчилсан намын дараагийн дарга “Хоёр нүүргүй”, шударга хүн байгаасай гэж ард түмэн хүсэж байгаа. Бид олон нийтээс тандалтууд авсан. Ер нь бол намынхаа амьдралыг мэддэг, туршлагатай хүн байгаасай гэж хүсэж байгаа гэдгийг мэдсэн.

Улстөрчийн хувьд Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх лидер төрөөсэй гэж хүсэж байна” гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна