Өсвөр насны хоёр охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийн хэргийг прокурорт шилжүүллээ

Zuv.mn
10 цаг 26 минутын өмнө

Цагдаагийн байгууллагаас Орхон аймагт өсвөр насны хоёр хүүхдийг нэр бүхий зочид буудалд хүчээр авчран бусдад худалдаж, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ.

Холбогдох этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Улмаар хэргийг энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна