Ням гарагийн орой Афганистаны зүүн хэсэгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 800 гаруйд хүрчээ. НҮБ-ын хүмүүнлэгийн агентлаг энэ талаар мэдээлснийг ВВС уламжиллаа.
Мэдээлэлд өгүүлснээр, нурж суйдсан тосгонууд олон байгаа тул амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх магадлалтай гэж онцолсон байна.
Афгнаистаны Засгийн эрхийг баригч Талибанууд гамшигтай холбоотойгоор олон улсад хандаж тусламж хүсээд байна. Тэднийг тусламж хүссэний дараа Британи нэг сая фунтын тусламж үзүүлэхээ амлажээ.
6 магнитуд нь газар хөдлөлтийг үүсгэсэн тэсрэлтийн хүч бөгөөд газрын гадаргад ойрхон байх тусмаа хөнөөл ихтэй байдаг. Афганистаны газар хөдлөлтийг үүсгэсэн хүч 6 магнитуд буюу маш хүчтэй, дээр нь газрын гадаргад ойр буюу 8 км-ийн гүнд байсан нь хөнөөл их байх шалтгаан болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна