Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч байна

Х.Есү
10 цаг 42 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч байна. Өнөөдрийн байдлаар ажил 40 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын албаны дарга Д.Ариунбаатараас тодруулахад “Шугам угсралтын хоёрдугаар ээлжийн ажлыг хийж дууссан. 300 мм-ийн 278 метр хоолой угсраад байна. Өнөөдрөөс нэгдүгээр ээлжийн ажил эхэлж байна. Энд 600 мм-ийн төмөр бетон хоолой 232 метрийг угсарна. Нийт шугам угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна. Борооны ус зайлуулах шугам угсралтыг хийснээр автозам дээр ус тогтохоо больж, иргэд зорчиход аюулгүй болно. Тус ажлыг есдүгээр сардаа багтаан дуусгана" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна