Сэлбэ Дунд голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ

Х.Есү
Өчигдөр 10 цаг 22 минут

Сэлбэ, Дунд голын усны дээж, голын ойролцоох хөрсний дээжүүдэд шинжилгээ хийхэд ялгадсын гаралтай бохирдол байгаа нь тогтоогджээ. 

Голын усны дээжээс колиформ, E.coli, Salmonella spp. зэрэг халдварт өвчин үүсгэгч нян, хөрсний дээжид Salmonella spp. илэрсэн байна. Энэ нь үерийн дараа бохир ус, ил задгай хог хаягдал нь голын ус, хөрсийг бохирдуулж байгаагийн илрэл юм. 

Иймд иргэд ариун цэврийг чанд сахих, гараа тогтмол угаах, ил шархтай үерийн усанд орохгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.143
    Өчигдөр

    Улаанбаатар дарга нарын ачаар ялгадсандаа умбасан. Иргэддээ ээлгүй, дарга гарт мөнгө угаах хэрэгсэл болсон

    Хариулах