"Эрдэнэт" дулааны станцад гал гарч найман аймаг тоггүй болжээ

Т.Отгонсувд
2025/09/04

Өчигдөр буюу есдүгээр сарын 03-ны өдөр "Эрдэнэт" дулааны станц хүчдэлгүй болж найман аймаг тоггүй болжээ. 

Тодруулбал, есдүгээр сарын 03-ны өдрийн 18:51 цагт "Эрдэнэт" дулааны станцад гал гарч, хүчдэлгүй болсны улмаас ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймаг хүчдэлгүй болж, цахилгаан тасарчээ.Мөн ослын улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэг зогсолт хийж байгаа аж.

Галыг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.104
    2025/09/04

    Мэдээллээ нягталж байж үнэн зөв мэдээлэл тавьна шүү

    Хариулах
  • 202.126.91.18
    2025/09/04

    Мэдээллийн эх сурвалжаа баталгаажуул, ЭДЦС-д гал гараагүй.

    Хариулах
  • 150.228.177.44
    2025/09/04

    Эрдэнэт үйлдвэр бүрэн зогсов гэж бич.

    Хариулах
  • 150.228.177.44
    2025/09/04

    Отгонсувдаа тэг зогсолт хийлээ гэж модон мохоо хэллэг найруулгаар бүү бичээ

    Хариулах