Португалын хамгийн алдартай түүхэн галт тэрэг осолдож, 15 хүн амиа алдлаа

Zuv.mn
5 цаг 48 минутын өмнө

Португалын Лиссабон хотын алдарт “Gloria” галт тэрэг өчигдөр орон нутгийн цагаар 18.05 цагт осолдож, 15 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.   

Хотын Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, өөр таван хүний биеийн байдал хүнд, тогтворгүй байгаа тул амиа алагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай гэнэ.

“Gloria” бол Лиссабон хотын нэрийн хуудас болсон, олон жилийн түүхтэй галт тэрэг бөгөөд уг шар өнгийн галт тэргэнд зорчих нь жуулчдын хувьд тус хотод ирсний нэгэн нотолгоо болдог байж.

Харамсалтай нь, 1895 оноос эхлэн хотоор зорчиж ирсэн түүхэн галт тэрэг ийнхүү олон хүний амь авч одсон осол гаргалаа.


Фуникуляр галт тэрэг нь маш огцом өөдөө болон огцом уруу, түүнчлэн газар доогуур болон газрын түвшнээс дээгүүр тавигдсан байгууламжаар зорчдог онцлогтой. Үүгээрээ ч жуулчдын анхаарлыг татдаг байж.

Өчигдөр харин галт тэрэг уруудах үедээ гэнэт тоормозгүй болсноор уг эмгэнэлт байдалд хүрчээ.

Лиссабон хотын захирагч Карлуш Моэдаш хот тэр чигээрээ гашуудлын байдалтай байгаа бөгөөд энэ бол хотын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй үйл явдлын нэг болж байна гэсэн бол Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар эмгэнэл илэрхийлсэн байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна