АНУ “Хьюндай” үйлдвэрийн 500 шахам ажилтныг баривчиллаа

Zuv.mn
2025/09/06

Жоржиа муж дахь “Хьюндай” корпорацийн үйлдвэрт ажилладаг 500 шахам хүнийг АНУ-ын цагаачлалын албаныхан баривчилжээ.

Солонгосын компани уг үйлдвэрийг цахилгаан машин үйлдвэрлэх зорилгоор барьсан бөгөөд ашиглалтад ороод жил орчим болж байгаа аж.

Болсон явдалтай холбоотойгоор БНСУ "Санаа зовниж, харамсаж буйгаа" илэрхийлж, иргэдийнх нь эрхийг хүндэтгэхийг АНУ-д хандан уриалжээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас “Хууль бусаар хөдөлмөр эрхлэх” болон холбооны хуулийн өөр бусад заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байгаа тул уг баривчилгааг зохион байгуулахыг Цагаачлалын албандаа даалгасан аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.11
    2025/09/08

    Яаг бүтэн сайн өдөр шүү, Трамп: манай оронд үйлдвэр бариаад ажлууллаж болно гээд байснаа, хууль бус хөдөлмөр эрхэж зөвшөөрөлгүй байсан гээд хомроглон баривчлах юм, онигор хүн хархаар уур нь хүрээд байдаг болтой

    Хариулах