​Хөвсгөлийн Мөрөн, Цагаан-Уул сумдад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна

Zuv.mn
12 цаг 2 минутын өмнө

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдол мөн болох нь батлагдсантай холбоотойгоор Мөрөн, Цагаан-Уул сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ. Энэ хугацаанд тус сумдын гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай цэгүүдэд эргүүл, хяналтын постуудыг ажиллуулж байгааг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлжээ. 

Дээрх сумдад нийт 19 хяналтын пост ажиллаж байгаа бөгөөд Мөрөн суманд найм, Цагаан-Уул суманд 11 пост байрлаж, хөдөлгөөнийг хянаж, шалгалт хийж байна. 

Буяны ажил, албан томилолт, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай иргэдийн бичиг баримтыг шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр зорчихыг зөвшөөрч байгаа аж. 

Өчигдрийн байдлаар тус аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдол 3, сэжигтэй иргэн 20, тусгаарлалтад 96 хүн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна