Балба улсад өчигдөр залуучууд голдуу иргэд нь Катманду дахь Парламентын ордон руугаа дайрч, Засгийн газраас Facebook, YouTube зэрэг 26 платформд тавьсан хоригоо цуцлахыг шаарджээ. Энэ яцад хууль сахиулагчид болон иргэдийн хооронд мөргөлдөөн үүсэж, 19 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж шархаджээ.
Улмаар өчигдөр орой Засгийн газар нь ээлжит бусаар хуралдаж, олон нийтийн 26 платформд тавьсан хоригоо цуцалсан байна.
Тус улсын Засгийн газар олон нийтийн сүлжээг цахим залилан, цахим гадуурхалтын хэрэгсэл болж байна гэж үзээд хаах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Гэвч залуус энэ шийдвэрийг эрс эсэргүүцэн босоон бөгөөд Засгийн газраа ийнхүү буулгаж авч чаджээ.
Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн Харилцаа холбоо, мэдээллийн сайд Притви Субба Гурунг мэдэгдэлдээ “Жен Зи үеийнхний шаардлагаар” хэмээн шаардлага тавьсан залуусын жагсаалын үеэр нь тодотгож хэлсэн байна.
Балба улсын ард иргэд Facebook, YouTube, Instagram зэрэг олон нийтийн сүлжээг ихээр хэрэглэдэг бөгөөд үүнийгээ ардчилал, ил тод байдал, хүний эрх, бизнесийн эрх чөлөөтэй шууд холбож ойлгодог байна. Тиймээс дээрх платформуудыг хаасан нь дурдсан ойлголтуудад аюул учирч байна гэсэн мэдрэмжийг шууд өгсөн учир ийнхүү шийдвэртэй сөрөн тэмцжээ.
Жагсагчдын нэг нь ВВС агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Олон нийтийн сүлжээг хаасан нь нэг л шалтгаан. Эрх баригчид авлига хээл хахуульд идэгдсэн нь гол шалтгаан байсан гэж бодож байна. Бид авлигачдаас эх орноо эргүүлж авмаар байна” гэж ярьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна