Нийслэлийн Засаг даргын “Хүн мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд эргүүл хяналт шалгалтыг хийж байна.
Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.
Тус хуулийн заалтыг зөрчиж Улаанбаатар хотруу тарвага, тэдгээрийн гаралтай түүхий эд оруулахыг завдсан 24 иргэний зөрчилд хураагдсан 57 ширхэг тарвагыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд устгуулахаар хүргүүлсэн байна.
Мөн 17.1 сая төгрөгийн торгууль, амьтны аймагт учруулсан хохирол, нөхөн төлбөрт 46.7 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан ба хяналт шалгалт үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна