Балбын Ерөнхий сайд огцорлоо

Zuv.mn
11 цаг 37 минутын өмнө

Балбын Засгийн газар фэйсбүүк, инстаграм, ютюб зэрэг 26 сошиал платформыг хааснаас болж өчигдөр залуус Парламентын ордон руугаа дайрч, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэснээс 19 хүний амь нас хохирсон, улмаар Засгийн газар нь шуурхай хуралдаж, сошиал платформуудыг хаах шийдвэрээ цуцалсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Шарма Оли огцорчээ.

Эсэргүүцэгчид өнөөдөр хотын төвд байдаг барилгууд, тэр дундаа улстөрчдийн амьдардаг барилгуудыг шатаасан бөгөөд тэдний дотор Ерөнхий сайдын гэрийг шатаасан талаар ВВС мэдээлж байна.

Өчигдрийн жагсаалаар 19 хүний амь нас эрсэдсэн бол өнөөдөр нэмж хоёр хүн амиа алджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна