10 сартай хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт этгээдийг өнөөдөр шүүнэ

Х.Есү
2025/09/10

Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Иргэн П хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө найзындаа очиж эхнэр болон найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэжээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ П нь тус айлын 10 сартай хүүхэд У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь хоёр удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байна.

Прокуророос түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалджээ. 

Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болно. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.174
    2025/09/11

    Муу алуурчин тамын хар тогоондоо 1000 жил тарчилж үйлийн үрээ өөрөө үүрч бараасай

    Хариулах
  • 202.126.88.174
    2025/09/11

    Энэнээс илүү хэрцгий хайр найргүй аллага гэж юу байдаг юм бэ???? Тултал нь ял өгөх хэрэгтэй шд

    Хариулах
  • 202.126.91.199
    2025/09/11

    Насаар нь хорих ял өгөөч дээ арайчдээ

    Хариулах
  • 192.82.65.43
    2025/09/10

    Бүх насаар нь чанга дэглэмтэй хаалттай хориход хорих хэрэгтэй. Ялын тогтоолоо сэргээж цаазаар авах болон бүх насаар хорих ялтай болох хэрэгтэй. Ийм хэрцгий хэргүүдэд шүүхийн төмөр нүүрийг мэдрүүлж хуультай улс гэдгээ батлах хэрэгтэй баймаар

    Хариулах
  • 202.126.90.124
    2025/09/10

    Ymr nvgeltei ymbe hvni nylh vriig

    Хариулах
  • 66.181.161.241
    2025/09/10

    Hvnii nylah vriig alsan hvnd yasan gej baga yl ugch baigaa ym

    Хариулах
  • 202.9.46.24
    2025/09/10

    Хүн санаатай алсан хүмүүсийн ялыг яагаад ийм хямдхан хэдхэн жил өгөөд байдгийн бэ???? Гар утас хулгайлсан гээд 12 жилийн ялладаг хууль шүүх хахуулиар хэдэн ч жилийг яааж ч өгч болохийм даа.

    Хариулах
  • 66.181.184.86
    2025/09/10

    Манай улс яагаад ийм санаатай хэрэцэгий онц гэмт хэрэгийг улам зөөллөөд суллаад байдаг юм бэ хятад Солоэгос шиг шууд цаазалдаг баймаар бна

    Хариулах