Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадууд төрийн ордны баруун хаалганы гадна жагслаа.
Тэдний хувьд тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгохыг шаардаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг ирж уулзахыг хүслээ.
Иргэн: "600.000 мянгөн төгрөг баян айлын хүүхдийн нэг удаагийн хоолны мөнгө. Тэгэхэд Монголын ахмадууд энэ мөнгөөр сар амьдарч байна. Өлсөж, туйлдсаар хорвоог орхиж байна. Төрдөө маш их гомдож байна. Амьдралын баталгаа алга. Өөрсдөө ямар цалин авч байгаа вэ. Сонгууль болохоор бүхнийг амладаг. Одоо харин ахмадуудаа гудамжинд гаргаж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна