АНУ-ын Цагаачлалын албаныхан Жоржиа муж дахь “Хьюндай” компанийн үйлдвэрийн 500 орчим ажилтныг баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хуулийн байгууллага тэдгээр ажилтнуудыг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой хэргүүд тулгаж байгаа талаар олон улсын хэвлэлд мэдээлэгдэж байсан.
Тэгвэл тэдгээр ажилтнуудын 300 гаруй нь өнөөдөр эх орондоо очихоор болжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён болон “Хьюндай” корпорацийн гүйцэтгэх захирал АНУ-д хандаж, баривчилгааны үр дагаврыг анхааруулсны дараа ийнхүү эх оронд нь буцаажээ.
Ажилчдыг суулгасан “Корейн эйр” компанийн онгоц пүрэв гарагийн орой 17.00 цагт /Монголын цагаар өнөө өглөөний 05.00 цаг/ Атланта хотоос БНСУ-ыг чиглэн хөөрчээ.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён Цагаан ордонд хандаж хийсэн мэдэгдэлдээ “Манай улс цаашид АНУ-д хөрөнгө оруулалт хийх эсэхдээ эргэлзэж байна” гэж зэрэг ноцтой агуулгыг багтаажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна