Цэцээ гүний оргилоос буух замдаа төөрсөн 56 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Zuv.mn
3 цаг 55 минутын өмнө

Цэцээ гүний оргилоос буух замдаа төөрсөн эрэгтэйг олжээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д нь Богдхан-Уулын “Цэцээ гүн” оргилд гараад буцах замдаа төөрсөн тухай дуудлагыг есдүгээр сарын 11-ний өдрийн 21:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, иргэн Д /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 12-ны өдрийн 01:29 цагт "Манзуширийн хийд" гэдэг газраас хойд зүгт 3 км-ээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна