Голд живсэн хоёр хүүхдийн амийг аварсан эгэл баатар Ж.Баттулгыг "Зөв хүн" булангаараа онцолж байна.
Хүүхдүүдийн ээж хүүхдүүдийнх нь амийг аварсан залууд талархал илэрхийлэн манай сайтад захидал илгээж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан билээ.
Тэгвэл Ж.Баттулга тухайн үйл явдлаас нэг жилийн өмнө 65 настай эрэгтэйг голд живэхээс аварч байсан бөгөөд дахин хүний амь нас битгий эрсдээсэй хэмээн Хэрлэн голд өргөл өргөж байх үедээ хоёр хүүхэд голд живж байхтай таарсан гэдгээ хэлж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна