Шүүгдэгч Н.Энхбат: Би өдөр болгон цаг минут тутам болсон зүйлийг боддог

Х.Есү
Өчигдөр 12 цаг 03 минут

Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүгдэгч Н.Энхбат өмгөөлөгч, прокурорын асуултад хариуллаа. 

Тэрбээр, "Би гэм буруугаа хүлээж, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг буруугаар ойлгож явжээ. Цохиж зодохыг л хүчирхийлэл, үг хэлээр доромжлох, сэтгэл санаагаар дарамтлахыг хүчирхийлэл биш гэж боддог байсан. 

Бид хоёрт жаргалтай байсан үе бий. Залуу хүмүүс учир бие биенээ хардаж хэрэлддэг л байсан. Би гэр бүлдээ өөрөөсөө илүү хайртай. Мөн талийгаачид маш их хайртай байсан. 

Би ээж, аавынхаа нэрээр андгайлъя би архи уудаггүй. Би өдөр болгон цаг минут тутам болсон зүйлийг боддог.

Би хүүгээ нэг удаа л алгадаж байсан. Зарим бичсэн зүйлийг нь ойлгохгүй байна. Магадгүй хүү минь надад их гомдсон байх" гэлээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.84
    11 цагийн өмнө

    Shaadag llr

    Хариулах
  • 202.126.89.93
    Өчигдөр

    Үх зүгээр хайртай байсан бол

    Хариулах
  • 202.126.89.159
    Өчигдөр

    зүгээр чи хүн биш үх

    Хариулах
  • 66.181.177.76
    Өчигдөр

    Өөрөөсөө хүч чадалгүй хүмүүсийг дарлах нь эрийн хугархайнуудын хийдэг ажил. Далд ор, дахиж тэр өрөвдөлтэй 3 хүүхдэд харагдахгүй байвал сайн байх даа.

    Хариулах
  • 66.181.161.21
    Өчигдөр

    huun gomdoh baitugai uzen ydaj bgaa shuu chi bol hun bish malnaas dor bn

    Хариулах