Эхнэрээ 23 удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна.
Шүүхийг гадна талийгаач бүсгүйн аав ээж иржээ. Тэд хэвлэлд ийнхүү ярилаа.
Талийгаачийн ээж: "Н.Энхбат миний мэдэхийн 18 жил охиныг минь дарамталсан. Үнэхээр хэцүү байсан. Охиныг маань, хүүхдүүдийг нь бидэндтэй уулзуулдаггүй, явуулдаггүй байсан. Алуурчин гэр бүлдээ хайртай гэж жүжиглэж байна. Охин минь аргаа бараад салах гэж байсан.
Алуурчин, хүчирхийлэгч хүн ийм л байдаг юм байна. Ийм зүйл байж болдог юм байна гэсээр байгаад амийг нь авчихлаа шүү дээ. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг аймшигтай. 18 настай хүү нь үргэлж аавдаа зодуулж, дарамтанд нь байдаг гэж ярьж байсан. Би аавыгаа аав гэж хэлмээргүй байна гэж ярьдаг байсан. Энэ Н.Энхбатын эгч нар яаж хүүхдийн толгойг эргүүлснийг би гайхаж байна.
Хүүгийн дүү 14 настай охин бий. Тэр охин маань хүртэл амиа хорлох юмсан гэж ярьдаг байсан гэсэн.
Хайран сайхан охин минь. Миний охин амьдралаа өөрөө босгосон. Алуурчин ерөөсөө ажил хийдэггүй, миний охиныг дарамтлаад л байж байдаг байсан. Охин минь гурван хүүхдээ аваад сайхан амьдарна гэж мөрөөддөг байсан" гэлээ.
Талийгаачийн аав: "Би цаазын ялыг сэргээж өгөөсэй гэж хүсэж байна. Хүн алсан хүнд өршөөл үзүүлдэггүй баймаар байна. Тэр чинь араатан байна шүү дээ. Миний охиныг төлөвлөж алсан байна. Төрсөн хүүхдийнхээ төрсөн өдрийн өмнөх өдөр ээжийг нь ална гэдэг чинь юу гэсэн үг юм.
20 жил ханилсан ханиа ална гэдэг чинь араатнаас дор үйлдэл. Монголын минь шүүх үнэн зөв шүүж өгөөсэй гэж хүсэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна