Ч.Номин: Төсвийн алдагдлаа зээлээр санхүүжүүлэхээр орж байгаа учраас цааш нь дэмжих боломжгүй гэж харж байна

Zuv.mn
2 цаг 57 минутын өмнө

УИХ-ын хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Номин "Төсвийн алдагдлаа зээлээр санхүүжүүлэхээр орж байгаа учраас цааш нь дэмжих боломжгүй. Ерөнхий сайд, Сангийн сайд нар хувийн хэвшлээ дэмжинэ, чөлөөт эдийн засгийг дэмжинэ гэж байгаа ч хувийн хэвшлийг өндөр татвараар дарлах, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Та бүхэн ам ажил хоёроо нийлүүлэх ёстой гэж харж байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна