УИХ-ын хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа "Сүүлийн 20-иод жил маш их татаас өгсөн. Үр дүн нь хаана байна вэ. Арьс шир үнэгүйдчихээд байна. Аж үйлдвэрээ дэмжмээр байна. Бид тулга тойрсон жижиг асуудлаа шийдсээр байтал хөгжлийн том бодлогууд алдагдаж байна. Бид нэг жилийн төсвөөсөө эрчим хүчнийхээ асуудлыг бүтэн шийдчих боломж байна. Тэрний оронд жижиг жижиг асуудлуудад тарааж, сум орон нутагт зам тавиад дуусгаж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна