УИХ-ын хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "Харамсалтай байна. Ирэх оны төсвөөс боловсролын салбарт маш бага хөрөнгө оруулалт хийж байна. Цалин нэмэх нь дарга нарт ашиггүй. Барилга байшин барих, ном, тендер шахах нь ашигтай учраас чичрээд байгаа нь харагдаж байна. Нэгэнт төсвийг алдагдаллтай баталж болоод байгаа юм чинь багш нарын цалин, боловсролын салбарт ДНБ-ний ядаж таван хувийг олгооч ээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна