Израилийн арми Газа хотын томоохон дүүрэг, хүн ам шигүү суурьшсан бүс болох Шейх Радванд өнгөрсөн шөнө танк оруулжээ. ВВС агентлагийн олон нийтэд цацсан видео бичлэгт Израилийн армийн танк, бульдозер, хуягт машинууд дүүргийн захаар явж байгаа байдал гарсан байна.
Дээр хэлсэнчлэн, Шейх Радван нь Газа хотын хүн ам хамгийн шигүү суурьшсан хэсэг бөгөөд дайны өмнө ч, одоо ч хүмүүс оршин сууж байгаа юм.
Израилийн тал Газа хот руу хуурай замын цэрэг оруулснаа “ХАМАС бүлэглэлийн сүүлийн бэхлэлтийг устгаж, 3000 орчим дайчдыг нь устгах зорилготой” хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна