“СОР 17” хуралд дэлхийн 190 гаруй улсын 10 мянга орчим төлөөлөгч оролцоно

Г.Хоролмаа
2025/09/19

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны есдүгээр сарын 17-28 -ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдах гэж байгаа билээ. 

Тус  хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг дэлхийн 190 гаруй улсын 10 мянга  орчим төлөөлөгчид хэлэлцэх юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өчигдөр энэ талаар мэдээлэл өглөө. 

Тус хурал манай улсад:

Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгоно. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.

Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломжтой.

Газар, бэлчээрийн зохистой ашиглалт болон цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломжтой.

Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах,  мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломжтой.

Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө.

Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох буюу түр ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна