ДУУЛИАН: Британи улс Палестиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө өнөөдөр зарлана

Zuv.mn
2025/09/21

Британийн Ерөнхий сайд Сэр Кир Стармер өнөөдөр мэдэгдэл хийж, Британи улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх төлөвтэй байна. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.

Британи улс өмнө нь Израильд хандаж, Палестинтай Газын зурваст гал зогсоох, урт хугацааны, найдвартай энх тайван тогтоох хэлэлцээрийг эхлүүлж, бодитой үр дүнд хүргэх шаардлага тавин, биелүүлэхгүй тохиолдолд одоогийн байр сууриа өөрчилнө хэмээн сануулж байсан юм.

ВВС агентлагийн мэдээлэл “Израиль улс Газын зурваст хуурай замын цэрэг оруулсан нь Британийн өмнө тавьсан шаардлагыг үл тоосны илэрхийлэл гэж үзсэн тул Британи улс энхийг тогтоох үйл явцыг дэмжих хамгийн том алхам бол Палестины тусгаар тогтнолыг улс орнуудын Засгийн газрууд хүлээн зөвшөөрөх явдал гэж үзсэн тул ийм шийдэлд хүрчээ” гэдэг агуулгаар бичигджээ.  

Барууны блокийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий төлөөллийн нэг Британи Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь улс төрийн асар их үр дагавартай, басхүү одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж, цаашдын үйл явцыг таамаглахад чухал шинж тэмдэг болж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.204
    2025/09/21

    Энэ нөхрийг баривчилж байсан

    Хариулах
  • 103.229.121.182
    2025/09/21

    бүх ард түмэн эрүүл ухаантай хүмүүс энх тайван шударга бүхний төлөө ижил л ухамсартай байгаа

    Хариулах