Жайка-ийн төлөөлөгчид Дундговь аймагт ажиллаа

Х.Есү
10 цаг 40 минутын өмнө

Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд тус байгууллагын төлөөлөгчид 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа.

Ажлын хүрээнд төлөөлөгчид аймгийн Ерөнхий боловсролын Мандал сургуульд зочилж, сурагчдын үдийн хоолны амт, чанар, зохион байгуулалтын байдалтай газар дээр нь танилцаж, хөтөлбөрийн хэрэгжилт болон орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн хэрхэн ашиглагдаж байгааг үзэж, холбогдох албаныхантай санал солилцсон юм.

May be an image of 4 people and text

Түүнчлэн төлөөлөгчид Сайнцагаан сумын иргэн О.Алтангэрэлийн эрхлэн явуулдаг жимс, хүнсний ногооны тариалангийн талбайд зочиллоо. Тэрбээр өөрийн талбай дээрээ 10 гаруй төрлийн жимс, хүнсний ногоо тарьж, орон нутгийн хэрэгцээнд нийлүүлж буй талаар танилцууллаа.

May be an image of 3 people and tree

Мөн “Их Онь” компанийн туслах аж ахуйн тариалангийн талбайд очиж, тэнд тарьж ургуулсан эрдэнэшиш болон шар үрлэн помидорыг амталж, бүтээгдэхүүний чанарт үнэлгээ өглөө. Тус талбайд тарвас, лооль, хүнсний болон тэжээлийн эрдэнэшиш тариалдаг ба хүнсний зориулалттай эрдэнэшишийг ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж, сурагчдын хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилладаг юм.

May be an image of 1 person and watermelon



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна