Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “Best central bank award 2025”-д өндөр үнэлгээ авсан Төв банкны удирдлагуудын нэгээр нэрлэлээ

Х.Есү
10 цаг 23 минутын өмнө

Олон улсын нэр хүндтэй Global Finance сэтгүүлээс “Best central bank award 2025”-ийг зарлалаа. 

“Central Banker Report Cards-2025” тайланд хамгийн өндөр буюу “A+”-“A-“ үнэлгээ авсан дэлхийн төв банкны удирдлагуудыг олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “A-” үнэлгээ авч, хоёр дахь жилдээ дараалан өндөр үнэлгээтэй төв банкны удирдлагуудын жагсаалтад багтав. 

Central Banker Report Cards тайланг 1994 оноос хойш жил бүр гаргаж ирсэн бөгөөд дэлхийн 100 гаруй улсын төв банкны удирдлагын үйл ажиллагааг дараах шалгуураар үнэлдэг. Үүнд: 

  • Үндсэн зорилтыг хэрэгжүүлсэн байдал 

  • Эдийн засгийн өсөлт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үр дүн 

  • Инфляц болон валютын ханшийн тогтвортой байдлыг хадгалсан 

  • Төв банкны хараат бус байдлыг хангасан байдал. 

Эдгээр шалгуурын үндсэн дээр төв банкны удирдлагыг “A+”-аас “F-” хүртэл дүнгээр үнэлдэг бөгөөд энэ удаагийн тайланд Монголбанк 2024 онд авсан “A-” үнэлгээгээ баталгаажуулан, дэлхийн шилдэг төв банкнуудын тоонд дахин багтлаа. 

2025 оны жагсаалтад 26 улсын төв банкны Ерөнхийлөгч “A+”-“A-” үнэлгээ авч, шилдгээр шалгарсан бөгөөд Дани, АНУ, Вьетнамын төв банкны удирдлагууд “A+” үнэлгээгээр тэргүүлжээ. Харин Чили, Коста Рика, Индонез зэрэг улсын удирдлагууд “A” үнэлгээ авсан бол Камбож, Чех, Египет, Этиоп, Монгол зэрэг 14 улсын төв банкны Ерөнхийлөгчид “A-” үнэлгээ авчээ.

Монгол Улсын эдийн засаг ковид-19-ийн үеийн уналтаас хойш богино хугацаанд сэргэсэн ч үргэлжлүүлэн геополитикийн хурцадмал байдал үүсэж, нийлүүлэлтийн гаралтай инфляц өсөх хандлагатай байсан. Харин 2024 оны дунд үеэс хойш том гүрнүүдийн худалдааны зөрчилдөөн, эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдлаас үүдэлтэй гадаад зах зээл дээрх түүхий эдүүдийн үнийн уналт, дотоодын эдийн засагт зудаас үүдэлтэй ХАА-н салбарын уналт зэрэг томоохон сорилтуудтай нүүр тулж, даван туулж байна. 

Энэ нөхцөлд мөнгөний бодлого нь эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлийг харгалзан, инфляцыг дунд хугацаанд 6%-ийн голчтой +-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах, 2027 оноос 5 хувийн голчтой, 3-7 хувьд хүргэхийг зорьж ажиллаж байна. 

Global Finance сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Жозеф Жиаррапуто энэ удаагийн тайлангийн талаар хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд төв банкнууд инфляцын эсрэг хамгийн үр дүнтэй хэрэгсэл болох бодлогын хүүг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Улс орон бүрийн мандат харилцан адилгүй боловч, эдгээр хатуу шийдвэрүүдийн үр дүн тодорхой харагдаж, инфляц буурч эхэлж байна. Жил бүрийн “Central banker report cards” тайлан нь төв банкны удирдлагуудыг зөвхөн бодлогын зорилтоо хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байдлаас гадна бие даасан, хараат бус байдлаа хангаж, бодлогын тууштай байдлыг хадгалж, тодорхой үр дүнд хүрснээр нь хүлээн зөвшөөрч, үнэлдэг” хэмээн онцлов.  

“A+” үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нар

Denmark 

Christian Kettel Thomsen 

A+

United States

Jerome Hayden Powell 

A+

Vietnam

Nguyen Thi Hong 

A+

 “A” үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нар

Chile 

Rosanna Costa 

A

Costa Rica

Roger Madrigal Lopez 

A

Indonesia

Perry Warjiyo 

A

Jamaica

Richard Byles 

A

Kenya

Kamau Thugge 

A

Morocco

Abdellatif Jouahri 

A

Paraguay

Carlos Carvallo Spalding 

A

Peru

Julio Velarde Flores 

A

Sri Lanka

Nandalal Weerasinghe 

A

“A-” үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нар

Cambodia 

Chea Serey 

A-

Czech Republic

Aleš Michl 

A-

Dominican Republic

Héctor Valdez Albizu 

A-

Egypt

Hassan Abdalla 

A-

Ethiopia

Mamo Mihretu 

A-

European Union

Christine Lagarde 

A-

Guatemala

Alvaro Gonzalez Ricci  

A-

Mongolia

Byadran Lkhagvasuren 

A-

Philippines

Eli Remolona 

A-

Serbia

Jorgovanka Tabaković 

A-

Singapore

Chia Der Jiun 

A-

South Africa

Lesetja Kganyago 

A-

Taiwan

Yang Chin-long 

A-

Uganda

Michael Atingi-Ego 

A-



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна