Үндэсний түргэн тусламжийн төв байгуулна

Zuv.mn
3 цаг 45 минутын өмнө

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүн хуралдаж, Үндэсний түргэн тусламжийн төвийн сүлжээ бий болгохоор шийдвэрлэжээ. 

  • Улмаар үндэсний хэмжээнд эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээ (түргэн тусламж)-г нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Үндэсний түргэн тусламжийн төвийн бүтэц, үйл ажиллагааны загварыг боловсруулах,
  • Үндэсний хэмжээнд түргэн тусламжийн дуудлага хүлээн авах, эрэмбэлэн ангилалт хийх зохицуулалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай зөвшилцөн хамтран ажиллаж, үе шаттайгаар нэвтрүүлэх
  • Үндэсний түргэн тусламжийн төвийн дүрэм, бүтцийн талаар шийдвэрүүд гаргасан байна.

Үндэсний хэмжээнд түргэн тусламжийн нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангагдаж, амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулснаар нас баралтыг 50 хувь, хөдөлмөрийн чадвар алдалтыг 31 хувиар бууруулах боломжтой гэж үздэг аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна