Бага насны хүүхдийг хүчиндээд оргон зайлсан этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ

Х.Есү
3 цаг 24 минутын өмнө

Бага насны хүүхэд хүчиндээд оргон зайлсан этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ.

Хэргийг тодруулбал, 2021 оны 12-р сарын 17-наас 18-нд шилжих шөнө 13 настай хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн яллагдагч “Г” нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын хилээр гарч оргон зайлжээ. 

Уг этгээдийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр зарлуулан Бүгд Найрамдах Киргиз улсад баривчилан, Монгол Улсад авчирсан байна. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус этгээдэд 12 жилийн ял оноожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна