Хүүхэд алга болсон газраас 10 км-т хүүхдийн мөр олджээ

Х.Есү
3 цаг 7 минутын өмнө

Хөвсгөл аймагт сураггүй алга болсон 2 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа 7 дахь өдрөө үргэлжилж байна.

Алга болсон хүүгийн авга ах "Хүүхэд алга болсон газраас 10 км-т хүүхдийн мөр олдсон" гэж мэдэгджээ.  Эрлийн баг хүүхэд сураггүй болсон Сайхан мод уулын зүүн хойд энгэрээс 7 дахь өдрийн самналтыг эхлүүлээд байна.

Эрэн хайх ажиллагаанд эрэлч ноход, дулаан мэдрэгчтэй дрон ашиглахаас гадна нурангинаас эрэн хайх ажиллагаанд ашигладаг “могойн нүдэн дуран” гэх төхөөрөмжийг ашиглаж, амьтны нүх, хад асганы зай завсар, модны хонгил зэргийг шалгах ажиллагаа явуулж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна