Б.Алтангэрэл: Газрыг нь ухаагүй байхад цацраг идэвхт бодис байгальд нөлөөлөхгүй

Х.Есү
3 цаг 33 минутын өмнө

Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны гишүүн Б.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодруулж байна.

Тэрбээр, "Өнөөдрийн Халзан бүрэгтэйтэй холбоотой сонсгол дээр цацраг идэвхт бодисын талаар их ярьж байна. Гэтэл энэ төсөл чинь хайгуулын шатандаа явж байгаа ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй байгаа. 

Одоо байгаа цацраг идэвхт бол байгаль дээр байдаг л зүйл. Үүнийг бид илүү сайн судлах хэрэгтэй. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг илүү бага байлгахын тулд манай байгаль орчны мэргэжилтнүүд ажиллахад бэлэн байгаа. 

Хайгуул эхэлж байна гэдэг чинь газрыг нь хөндөөгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тухайн бүс нутагт малын гажиг яагаад, ямар нөлөөллийн улмаас үүсэж байгаа вэ гэдгийг ярих хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна