Б.Чимэгсүрэн​: Халзан бүрэгтэйн төсөл дээр улстөрчдийн тоглолт яваад байна

Х.Есү
3 цаг 10 минутын өмнө

Халзан бүрэгтэйн төсөлтэй холбоотой сонсголд оролцож буй Ховд аймгийн иргэн Б.Чимэгсүрэнгээс зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "Би анх 2022 оны зургаадугаар сарын 6-нд Халзан бүрэгтэйн төслийн талаар шүгэл үлээсэн. Энэ төслийг явуулах явуулахгүйг би мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ төслийнхөн анх иргэдэд нээлттэй мэдээлэл өгдөггүй байснаараа дургүйцлийг нь хүргэж эхэлсэн. 

Дараа нь харахад улстөрчдийн тоглолт болоод эхэлсэн. Нэг ёсондоо иргэд төсөл хэрэгжүүлж буй компанийн хооронд яс хаячихсан. 

Өөрийн хүсэл зориг, чин шудрагаар тэмцлээ хийгээд явж байгаа иргэд байна. Энэ дунд нь ашиг сонирхолтой хүмүүс ч байна. Ямар ч байсан төрийнх нь үгийг сонслоо, мэдээллийг нь авлаа, иргэдийнх нь үгийг сонслоо одоо дүгнэлтийг нь л хүлээж байна" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.229
    34 минутын өмнө

    2 утгатай юм ярьчихаад л явлаа даа

    Хариулах