“iPhone 17 Pro” гар утасны хамгийн том сул талыг олжээ

Zuv.mn
2025/09/24

Саяхан худалдаанд гараад буй “iPhone 17 Pro” гар утасны хамгийн том сул талыг олсноо Ютюбер “JerryRigEverything” хуудастаа хуваалцжээ.

Түүний хэлснээр, хамгийн үнэтэй гар утас /“iPhone 17 Pro” 1099-1999 ам.доллараар зарагдаж байгаа/-ны титан биш, хөнгөн цагаан их бие /корпус/-тэйгээр үйлдвэрлэгджээ. Ингэснээрээ зурагдах болон бусад механик гэмтлээс хамгаалалт муутай болсон байна. Тодруулбал, iPhone 17 Pro, 17 Pro Max гар утсуудын их биед байх хөнгөн цагаан давхарга нь сэв зураас авахдаа амархан аж.

JerryRigEverything дээрх хоёр загварын гар утсыг түлхүүр, зоосон мөнгө, өөр бусад зүйлсээр зурж, хамгийн том сул тал нь болохыг бодитоор харуулжээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна