С.Лавров Украинтай энхийн хэлэлцээрт орох нөхцлөө зарлалаа

Zuv.mn
20 цаг 8 минутын өмнө

ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы ерөнхий мэтгэлцээнд оролцох үеэдээ Украинтай энхийн хэлэлцээрт оролцох нөхцлөө зарлажээ.

Тэрбээр Москва хэлэлцээрт орох асуудалд нээлттэй байр сууринаас хандаж байгаа, өмнө нь ч ийм байр суурьтай, түүнийгээ хэд, хэдэн удаа илэрхийлж байсан гээд, Украины хяналтад байгаа нутаг дэвсгэрт буй орос болон орос хэлтэй иргэдийн эрхийг сэргээх, аюулгүй байдлын баталгаа өгөх явдлыг хэлэлцээр эхлүүлэх гол нөхцлөөр нэрлэжээ.

Тэрбээр мөн 2022 оны, тасалдсан энхийн хэлэлцээр үргэлжлээгүйн бурууг ОХУ биш, Украин үүрэх ёстой гэжээ. Хэлэлцээр тасалдсаны дараа Украин улс  байр сууриа өөрчилсөн нь хэлэлцээр үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэж С.Лавров хэлсэн байна.

2022 оны дөрөвдүгээр сард Украин, ОХУ энхийн хэлэлцээр эхлүүлсэн ч тасалдсан бөгөөд аравдугаар сард нь В.Зелинський “Украин улс ОХУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн, гэхдээ В.Путинтай биш, өөр ерөнхийлөгчтэй” гэж мэдэгдсэн гэдгийг С.Лавров хэлсэн байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.141
    18 цагийн өмнө

    Украины газар нутагт бүү шуна.

    Хариулах