Өнгөрөгч амралтын өдөр явагдсан Молдавын Парламентын сонгуулийн санал тооллого өндөрлөх шатандаа орж, үр дүн бараг тодорхой болжээ.
Сонгуульд барууны үзэл баримтлалтай Майя Сандугийн “Үйл ажиллагаа, эв нэгдэл” нам дангаараа 50-иас дээш хувийн санал авч олонх болсон бол ОХУ-ын талыг баримтлагч гэгддэг Ерөнхийлөгч асан Игорь Додоны тэргүүлсэн Эх оронч эвсэл 24.3 хувийн санал авч гол сөрөг хүчин болжээ.
Альтернатив эвсэл найман хувь, “Манай нам” 6.2 хувийн санал /Саналын хуудасны 99.52 хувийг тоолоод буй/ авсан бол Румыний талыг баримтлагч улстөрч Василий Костюк “Эх орондоо ардчилал” намаас өрсөлдөн Парламентад орж ирсэн нь шуугиант үйл явдал болсон байна.
Тэрбээр сонгуулийн кампанит ажилдаа Тик Ток платформыг ашиглан, эрх баригчдыг шүүмжлэх байдлаар зохион байгуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна